25 C
Ulaanbaatar
2021/07/24 [13:41:29]
Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А/291 Захирамжийн холбогдох заалтад  өөрчлөлт оруулах тухай

2021 оны 06 сарын 10-ны өдөр                    Дугаар А/291                                       Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

 өөрчлөлт оруулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Улсын төсвийн   хөрөнгө   оруулалтаар  санхүүжин   хэрэгжих   “Хөгжлийн   бэрхшээлтэй  иргэдэд үйлчлэх нэг цэгийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн 1 дэх заалтад Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга “Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер Н.Ариунбилэг” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Билгүүн” гэж өөрчилсүгэй.

 

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН