14 C
Ulaanbaatar
2022/09/27 [12:35:53]
Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/327 – Захирамжийн хавсралтыг шинэчлэн батлах тухай

2022 оны 06 сарын 08-ны өдөр                          Дугаар А327                                Улаанбаатар хот

Захирамжийн хавсралтыг шинэчлэн

батлах тухай

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63, 2021 оны 58 дугаар зарлиг, Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/908 дугаар захирамж,  Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 07 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/177 дугаар захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулсугай.
  2. Энэхүү зардлыг байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, ажлын үр дүнг иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллээр сурталчлан таниулах арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д, Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т тус тус үүрэг болгосугай.
  4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/177 дугаар захирамжийн хавсралтыг хүчингүйд тооцсугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                        ОРЛОГЧ                                                       Б.ЦЭРЭН