20 C
Ulaanbaatar
2022/08/12 [14:44:32]
Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/329  – Үнэлгээний хороо байгуулах тухай

2022 оны 06 сарын 10-ны өдөр                          Дугаар А329                                 Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/613 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих “Камержуулалтын ажил (ХУД)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Т.Улсболд)-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                        ОРЛОГЧ                                                       Б.ЦЭРЭН