2022 оны 06 сарын 10-ны өдөр Дугаар А330 Улаанбаатар хот
Захирамжид өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих “Гэрэлтүүлэг” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтад Үнэлгээний хорооны гишүүн “Иргэн (3 дугаар хороо) Р.Энхжаргал” гэснийг “Иргэн (3 дугаар хороо) С.Батсүх”, “Иргэн (3 дугаар хороо) Д.Мөнхбаяр” гэснийг “Иргэн (20 дугаар хороо) Д.Булган гэж өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН