20 C
Ulaanbaatar
2022/08/12 [14:56:42]
Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/332 – Хөдөө аж ахуйн тооллого явуулах тухай

2022 оны 06 сарын 10-ны өдөр                          Дугаар А332                                 Улаанбаатар хот

 

Хөдөө аж ахуйн тооллого явуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “а”, “б” заалт, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн в, л заалт, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 74 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11/34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/751 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн ээлжит болон хагас жилийн мал тооллогын ажлыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд нийслэлийн тооллогын комиссын баталсан удирдамжийн дагуу зохион байгуулсугай.
  1. Энэ захирамжийн 1-т заасан ажлыг зохион байгуулах үүрэг бүхий дүүргийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах нэмэлт зардлын төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  1. Хөдөө аж ахуйн ээлжит болон хагас жилийн мал тооллогыг зохион байгуулахад шаардлагатай 3,974,140 (гурван сая есөн зуун далан дөрвөн мянга нэг зуун дөч) төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т зөвшөөрсүгэй.
  1. Харьяа нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн ээлжит, хагас жилийн мал тооллогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  1. Хөдөө аж ахуйн ээлжит тооллогын явц, нэгдсэн дүнг Нийслэлийн Статистикийн газарт тогтоосон хугацаанд хүргүүлэн, 2022 оны 4 дүгээр улиралд багтаан танилцуулж ажиллахыг дүүргийн Статистикийн хэлтсийн дарга бөгөөд тооллогын комиссын орлогч дарга (О.Гэрэл)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

             ОРЛОГЧ                                                       Б.ЦЭРЭН