9 C
Ulaanbaatar
2021/09/19 [02:53:26]
Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/433 Ажил гүйцэтгэх тухай

2021 оны 08 сарын 19-ний өдөр                   Дугаар А/433                                       Улаанбаатар хот

Ажил гүйцэтгэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын                           тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, “Дүүргийн 2021 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 9 байршилд гэр хорооллын гудамж, шороон замыг хусаж тэгшлэх, дайргаар засварлах, Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төвийн ойр орчмын авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх ажлыг шуурхай зохион байгуулсугай.
  2. Дээрх ажлын нийт зардал 125,657,773 (нэг зуун хорин таван сая зургаан зуун тавин долоон мянга долоон зуун далан гурав) төгрөгийг өөрийн батлагдсан төсвөөр гүйцэтгэлээр олгохыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц, үр дүнг танилцуулж ажиллахыг Техник хяналтын комисс /Ц.Алтангэрэл/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН