9 C
Ulaanbaatar
2021/09/19 [04:15:28]
Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/435 Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 08 сарын 23-ны өдөр                    Дугаар А/435                                       Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/624, 2021 оны А/557 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019-2021 он дамжин санхүүжих “Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 2-т заасан Камержуулалтын ажил (ХУД, 10 дугаар хороо) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, төсөл арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /Т.Улсболд/-нд даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН