-20 C
Ulaanbaatar
2022/12/02 [15:49:04]
Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/456 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 09 сарын 08-ны өдөр                                      Дугаар А456                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 19, 20 дугаар хороо, 27 дугаар цэцэрлэгийн хойд уулзвараас Монгол нэхмэл ХХК-ийн байр хүртэл хатуу хучилттай авто замын барилгын ажлыг шуурхай хийж гүйцэтгэхийг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ (Ц.Ган-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
  2. Дээрх төсөл арга хэмжээнд шаардлагатай зардлыг хавсралтаар баталж, 2022 оны дүүргийн “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-т хуваарилсан гудамж зам засвар арчлалтын ажлыг хэрэгжүүлэх батлагдсан төсвийн хөрөнгөөс холбогдох хууль журамд нийцүүлэн гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН