-20 C
Ulaanbaatar
2022/12/02 [15:49:09]
Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/461 – Орц гарц гаргах тухай

2022 оны 09 сарын 08-ны өдөр                                      Дугаар А461                       Улаанбаатар хот

Орц гарц гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2,  35 дугаар зүйлийн 35.2.3, 48 дугаар зүйлийн 48.1, 59 дүгээр зүйлийн 59.1.2, Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4  дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

  1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Цэцэрлэгийн барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, барилгын талбай руу нэвтрэх орц, гарц “Цэнгэлдэх хүрээлэн” ХК-ийн эзэмшлийн талбайгаар дайран өнгөрч байгаатай холбоотойгоор барилгын ажил үргэлжлэх хугацаанд барилгын талбайд нэвтрэх орц, гарцыг байгуулсугай.

  1. Орц, гарц байгуулах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд, уг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хэв журмыг сахиулж ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т, Замын цагдаагийн хэлтэс (С.Галбадрах)-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.

  1. Орц, гарц байгуулсанаас үүдэн гарсан зам талбайн эвдрэл гэмтлийг “Айникс инженеринг” ХХК-аар нөхөн сэргээх ажлыг норм стандартын дагуу хийж гүйцэтгүүлэхийг Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс (Л.Отгонбаяр)-т үүрэг болгосугай.

  1. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН