-20 C
Ulaanbaatar
2022/12/02 [15:49:13]
Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/464 – Ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 09 сарын 09-ны өдөр                                      Дугаар А464                       Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар  хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлт болон сурагчдын суралцах эрхийг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Хяналт шалгалтыг хууль тогтоомжийн дагуу явуулж, зөрчил дутагдлыг арилгуулах талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэг (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН