-22 C
Ulaanbaatar
2023/02/03 [13:30:06]
Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/511 – Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг,  улирлын чанартай, түр сүүдрэвчтэй худалдаа үйлчилгээ эрхлэх байршил батлах тухай

2022 оны 10 сарын 07-ны өдөр                              Дугаар А511                              Улаанбаатар хот

Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг,

 улирлын чанартай, түр сүүдрэвчтэй худалдаа

үйлчилгээ эрхлэх байршил батлах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.6 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоол “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явуулын үйлчилгээтэй түргэн хоолны газрын стандарт шаардлагад нийцсэн түргэн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон дугуйт байгууламж (тээврийн хэрэгсэл)-ийг авто болон явган хүний зам орц, гарц хаахгүй, ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй газраас хол зайд байрлан үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсүгэй.

  1. Улирлын чанартай, түр сүүдрэвчтэй худалдаа үйлчилгээг тухай бүр дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэн байршлыг баталсугай.

  1. Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд, хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

  1. Хүнсний чанар эрүүл ахуй, галын аюулгүй байдал, хэв журмыг сахиулан хяналт тавьж ажиллахыг дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т, Онцгой байдлын хэлтэс (Хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т, дүүрэг дэх Цагдаагийн газар (Хурандаа Т.Дамбийням)-т, тус тус үүрэг болгосугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН