Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/552            Газрын зөрчил арилгаж, явган хүний зам, орц гарц чөлөөлөх тухай

2024 оны 09 сарын 06-ны өдөр                       Дугаар А/552                       Улаанбаатар хот

Газрын зөрчил арилгаж, явган хүний зам,

орц гарц чөлөөлөх тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.17, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах болон явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд хөдөлгөөнд саад учруулж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гантиг Вилла” хотхоны барьсан хашааг албадан чөлөөлөх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд, Хорооны Засаг дарга (С.Ариунтуяа)-д, тус үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т тус тус үүрэг болгосугай.

2.Зөрчил арилгах явган хүний зам, орц, гарц чөлөөлөх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгийн зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН