-22 C
Ulaanbaatar
2023/02/03 [13:35:20]
Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А/555 – Хан-Уул дүүргийн засаг захиргааны нэгж, харьяа байгууллагуудын 2022 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх тухай

2022 оны 11 сарын 10-ны өдөр                          Дугаар А555                                 Улаанбаатар хот

Хан-Уул дүүргийн засаг захиргааны нэгж,

харьяа байгууллагуудын 2022 оны үйл ажиллагааны

үр дүнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3  дахь заалт, Засгийн газрын 2020 оны  А/206 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1106 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагын 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгүүдийг нэгдүгээр, Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Хяналт, шинжилгээ, үнэлгээг ил тод, шударга, хөндлөнгийн нөлөөллөөс хараат бусаар зохион байгуулж, товлосон хугацаанд тайлагнахыг Ажлын хэсэг (Л.Отгонбаяр), (М.Цогзолмаа), (Н.Сарангуа) нарт, удирдлага зохион байгуулалтаар ханган хяналт тавьж, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т тус тус даалгасугай.

  1. Ажлын хэсгийн үйл ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт бичиг, мэдээ тайланг гаргаж өгөх, хяналт, шинжилгээний үнэлгээнд үндэслэн гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг бүх хэлтэс, тасаг, алба, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

  1. Дээрх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Аж ахуй, өмчийн хэлтэс (З.Буянт)-т тус тус зөвшөөрсүгэй.

                                            ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                            ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                            ОРЛОГЧ                                                    Б.ЦЭРЭН