-22 C
Ulaanbaatar
2022/01/24 [11:16:06]
Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/573 Шуурхай штабын үйл ажиллагааг сунгах тухай

2021 оны 11 сарын 01-ний өдөр                        Дугаар А/573                                  Улаанбаатар хот

 

Шуурхай штабын үйл ажиллагааг сунгах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 22 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг дамжуулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хариу арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий Шуурхай штабыг шинэчилсэн бүтцээр зохион байгуулж, үйл ажиллагааг нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд явуулсугай.

 

  1. Шуурхай штабт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн, ажлын үүрэг үйл ажиллагааг нэгдүгээр, штабын бүтэц, зохион байгуулалтыг хоёрдугаар, үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

  1. Шуурхай штабт үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын үндсэн ажил, үүргийг зохицуулж, цалин хөлс, урамшуулал, илүү цагийн нэмэгдэл хөлс олгох, мөн ээлжийн үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т заасны дагуу нөхөн амруулахыг холбогдох газар, хэлтэс, тасаг, албадын дарга, захирал нарт даалгасугай.

 

  1. Шуурхай штабын  үйл  ажиллагаанд  шаардагдах  21,020,800 /Хорин нэгэн сая хорин мянга найман зуун/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт  тавьж, штабын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                              Ж.АЛДАРЖАВХЛАН