-22 C
Ulaanbaatar
2022/01/24 [12:36:54]
Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/585 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 11 сарын 09-ний өдөр                        Дугаар А/585                                  Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын                           тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/382 дугаар захирамж, “Дүүргийн 2021 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн  2021-2022  оны  өвөлжилтийн  бэлтгэл  хангах  хүрээнд  хийгдэх   ерөнхий

боловсролын сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг нэгдүгээр, хороодын болон худгийн засвар үйлчилгээний ажлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, хороод, гүний худгийн засвар үйлчилгээг шуурхай гүйцэтгэхийг “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ /Ч.Базарзаяа/-т даалгасугай.

  1. сургууль, цэцэрлэгийн засварын ажилд шаардагдах 57,240,000 (тавин долоон сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийг тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын тогтмол зардлын хэмнэлтээс, гүний худаг, хороодын засвар үйлчилгээнд шаардагдах 99,333,500 (ерэн есөн сая гурван зуун гучин гурван мянга таван зуу) төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                              Ж.АЛДАРЖАВХЛАН