14 C
Ulaanbaatar
2022/09/27 [13:23:05]
Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/586  Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 11 сарын 11-ний өдөр                        Дугаар А/586                                  Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн “Тохижилт Үйлчилгээний Төв” ОНӨААТҮГ-ын батлагдсан төсвөөс 2021 онд санхүүжин хэрэгжих “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс худалдан авах” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Н.Содном)-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                              Ж.АЛДАРЖАВХЛАН