14 C
Ulaanbaatar
2022/09/27 [13:36:05]
Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А\16  – Захирамжийг шинэчлэн батлах тухай

2022 оны 01 сарын 16-ны өдөр                          Дугаар А16                                 Улаанбаатар хот

Захирамжийг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн    төсвийн   хөрөнгөөр  2021  онд  хэрэгжээгүй  буюу, 2022  онд   он

дамжин хэрэгжих “Эко зуслангийн зураг, төсөл”-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/201 дүгээр захирамжийн Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталсан хавсралтыг шинэчлэн баталсугай.

  1. Уг захирамж   гарсантай  холбогдуулан  дүүргийн  Засаг даргын  2021  оны  4   дүгээр

сарын 19-ний өдрийн А/201 дүгээр “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжийн нэгдүгээр  хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН