9 C
Ulaanbaatar
2021/06/20 [03:38:36]
Хан-Уул
Тогтоол захирамж

Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 05 сарын 10-ны өдөр                          Дугаар А/240                                 Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/285 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2021 онд санхүүжин хэрэгжих “Дүүргийн нэгдсэн эмнэлгийн сантехникийн засвар үйлчилгээ /Хан-Уул дүүрэг/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /С.Энхбаяр/-нд үүрэг болгосугай.

 

 ЗАСАГ ДАРГА                                  Ж.АЛДАРЖАВХЛАН