Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/18 – Хязгаарлалтын дэглэм цуцлах тухай

2023 оны 01 сарын 05-ны өдөр                          Дугаар А/18                                 Улаанбаатар хот

 

Хязгаарлалтын дэглэм цуцлах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гавьжийн шанд” гэх газарт илэрсэн бог малын мялзан өвчний голомтод байгаа өвчинд мэдрэмтгий бүх малыг зайлшгүй шаардлагаар устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил бүрэн хийгдсэн, тархвар зүй, тандалт судалгаагаар эмгэг шинж тэмдэгтэй мал илрээгүй тул Мал эмнэлгийн тасгийн 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот албан бичгийн дагуу 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хязгаарлалтын дэглэмийг цуцалсугай.
  2. Захирамжийн биелэлтийг хэрэгжүүлж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ), Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т тус тус даалгасугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.

 

      ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН