Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/208  –  Сууц өмчлөгчдийн холбоонд түвшин тогтоох,  зөвлөн туслах үзлэг шалгалт явуулах тухай

2022 оны 04 сарын 01-ны өдөр                          Дугаар А208                                 Улаанбаатар хот

 Сууц өмчлөгчдийн холбоонд түвшин тогтоох,

 зөвлөн туслах үзлэг шалгалт явуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3,  Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоодод түвшин тогтоох үзлэг явуулах, үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын удирдамжийг хоёрдугаар, шаардлагатай хөрөнгийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд үзлэг шалгалт явуулахад шаардагдах 3,000,000 (Гурван сая) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-д тус тус зөвшөөрсүгэй.
  3. Ажлын хэсгийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж үр дүнг тайлагнаж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН