Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/21 – Улс, нийслэл, орон нутгийн 2023 оны төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай

2023 оны 01 сарын 12-ны өдөр                          Дугаар А/21                                 Улаанбаатар хот

 

Улс, нийслэл, орон нутгийн 2023 оны

төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах

зарим арга хэмжээний тухай

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Тесвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 23.9, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 1. Улс, нийслэл болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, татварын орлогын болон урьд он, тайлант оны дутуу төлөлтийг барагдуулах ажлыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
  2. Улс, нийслэл болон орон нутгийн төсвийн холбогдох орлого бүрдүүлэгч газар, хэлтэс, алба болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т даалгаж, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
  3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, явц үр дүнг улирал бүр дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                            Ж.АЛДАРЖАВХЛАН