Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/228  – Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай

2022 оны 04 сарын 15-ны өдөр                          Дугаар А228                                 Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж,  түүний  удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгө  оруулалтаар  санхүүжин хэрэгжих “Дүүргийн нэгдсэн эмнэлгийн ариун цэврийн өрөөнд засвар, шинэчлэл (ХУД), “Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайг тэгшлэх” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/587 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны гишүүн “Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа, стратеги төлөвлөлт хариуцсан орлогч дарга Э.Гэрэлмаа” гэснийг “Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэдээлэл технологи, аж ахуйн албаны дарга З.Отгонбаяр” гэж өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН