Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/23 – Хөрөнгө гаргах тухай

2023 оны 01 сарын 12-ны өдөр                          Дугаар А/23                                Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн нутаг дэсвгэрт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан бүх төрлийн камерын ашиглалт, засвар үйлчилгээг “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-т хариуцуулж, гэрээ байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.
  2. Гэрээний дагуу бүх төрлийн камерын засвар үйлчилгээний ажлыг шуурхай, чанартай зохион байгуулж, засварын ажлын төлөвлөгөө баталж, ажлын үр дүнг сар тутамд тайлагнаж ажиллахыг “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ (Ч.Базарзаяа)-т даалгасугай.
  3. Дээрх засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн хүрээнд олгохыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д, Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс (Г.Туяацэцэг)-т тус тус даалгасугай.

 

 

      ЗАСАГ ДАРГА                                            Ж.АЛДАРЖАВХЛАН