Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/273 Ажлын хэсэг байгуулах тухай

2021 оны 05 сарын 24-ны өдөр                    Дугаар А/273                                       Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаар тушаалаар батлагдсан  “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах, төгсөгчдөд боловсролын бичиг баримт олгох ажлыг дүүргийн хэмжээнд удирдан зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах зардлын төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Төгсөлтийн шалгалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулах, боловсролын бичиг баримтыг хууль, тогтоомжийн дагуу олгож ажиллахыг Ажлын хэсэг /Ж.Отгонхорлоо/-т, дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудад тус тус үүрэг болгосугай.
  3. Шаардагдах 3.905.400 /гурван сая есөн зуун таван мянга дөрвөн зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

                                    ЗАСАГ ДАРГА                                  Ж.АЛДАРЖАВХЛАН