Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/295 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 06 сарын 11-ний өдөр                   Дугаар А/295                                       Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “г”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.2, 10 дугаар зүйлийн 10.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн нутаг дэвсгэр дэх геодезийн байнгын цэг, тэмдэгтийн тооллого хийх ажлыг хуульд нийцүүлэн зохион байгуулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба /Б.Батчимэг/-н үүрэг болгосугай.

2.Дээрх ажлыг зохион байгуулахад шаардагдах 6510000 /зургаан сая тав зуун арван мянган / төгрөгийн зардлыг хавсралтаар баталж газрын байгаль хамгаалах тоосжилтыг  бууруулах  зардлаас  санхүүжүүлэхийг  Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаярт/ -д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН