Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/31 – Газрын зөрчил арилгаж, албадан чөлөөлөх арга хэмжээ авах тухай

2023 оны 01 сарын 18-ны өдөр                          Дугаар А/31                                   Улаанбаатар хот

 

Газрын зөрчил арилгаж, албадан

чөлөөлөх арга хэмжээ авах тухай

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам болон явган хүний замыг хааж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан, байрлуулсан хашаа, хайс, хаалт, автомат хаалт, тусгаарлах шон, гинж, автомашины гарааш, зөөврийн байгууламжийг албадан чөлөөлсүгэй.
  2. Газар албадан чөлөөлөх үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд, уг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хэв журмыг сахиулж ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т, Замын цагдаагийн хэлтэс (С.Галбадрах)-т тус тус үүрэг болгосугай.
  3. Дээрх зөрчил арилгах ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг тухай бүр Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Б.Цэрэнд даалгасугай.

 

 

      ЗАСАГ ДАРГА                                            Ж.АЛДАРЖАВХЛАН