Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/312 – Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2022 оны 05 сарын 31-ний өдөр                         Дугаар А312                                 Улаанбаатар хот

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжин хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Чингисийн хүрээний авто замаас Эко ахмадын сувилал хүртэлх авто замын зураг төсөв (8 дугаар хороо) Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны гишүүн “Иргэний төлөөлөл (12 дугаар хорооны иргэн) Р.Энхжаргал” гэснийг “Иргэний төлөөлөл (20 дугаар хорооны иргэн) Д.Булган” гэж өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                       ОРЛОГЧ                                                      Б.ЦЭРЭН