Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/33 – Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

2023 оны 01 сарын 18-ны өдөр                          Дугаар А/33                                 Улаанбаатар хот

 

Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах

талаар авах зарим арга хэмжээний тухай

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар тогтоол болон 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 448 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, батлагдсан төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах зорилгоор дараах чиглэлээр анхаарч ажиллахыг орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн төсвийн шууд захирагч нар, Засаг даргын харьяа байгууллагуудын дарга нарт даалгасугай;

1.1. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аливаа өр, авлага үүсгэхгүй байх;

1.2. Төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахдаа үндэсний үйлдвэрлэлийн барааг худалдан авах чиглэл баримтлах;

1.3. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, батлагдсан санхүүжилтийг төсвийн жилд багтаан бүрэн олгох арга хэмжээг авах;

1.4. Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон хэмнэлтийг зарцуулахгүй байх;

1.5. Орон нутгийн төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дүүрэгт хийгдэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төлөвлөх, батлах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавихад холбогдох хууль, тогтоомжийг баримтах;

1.6. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган, мэдээллийг үнэн зөв, шуурхай оруулж хэвших;

1.7. Санхүүгийн анхан шатны баримтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн дагуу e-barimt буюу цахим төлбөрийн баримт бүрдүүлж, бүртгэж, баталгаажуулсан байх;

1.8 Өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийн дагуу хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж гарсан зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргахгүй байх;

  1. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, явц, үр дүнг улирал бүр тайлагнан ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-д үүрэг болгосугай.

 

 

      ЗАСАГ ДАРГА                                            Ж.АЛДАРЖАВХЛАН