Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/439 Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021 оны 08 сарын 24-ний өдөр                   Дугаар А/439                                       Улаанбаатар хот

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “д”, “ж”, 29.2, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 45 дугаар Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах тур журмын 4.1, 4.3 дахь заалт, 2021 оны 176 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын 2021 оны А/345 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр газрын зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах хугацааг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэснийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал болгон өөрчилсүгэй.
  2. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба /Б.Батчимэг/-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН