Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/442 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 08 сарын 26-ны өдөр                    Дугаар А/442                                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын                           тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/382 дугаар захирамж, “Дүүргийн 2021 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 13 дугаар хорооны 2б хэсгийн айл өрхүүдийг ундны усаар хангадаг худгийн цахилгааны засвар, 1 дүгээр хэсгийн цэвэр, бохир усны худгийн насос солих үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг шуурхай зохион байгуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Алтангэрэл/-т, 13 дугаар хороо /Ш.Отгон/-нд тус тус үүрэг болгосугай.
  2. Шаардагдах 15,164,200 (арван таван сая нэг зуун жаран дөрвөн мянга хоёр зуу) төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН