Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/460 – Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай

2022 оны 09 сарын 07-ны өдөр                                      Дугаар А460                       Улаанбаатар хот

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх,

эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүнгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, 2022 оны 223 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт жил бүр хавар, намрын улиралд иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Сайжруулсан түлшний нөөцлөлт, тээвэрлэлтийн үеийн хадгалалтын горим, чанар, стандартыг хангаж, стандартын шаардлага хангаагүй зуухтай айл өрхийн судалгааг гарган, зуухны битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж болон угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааны зааварчилгаа өгөх, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс (Ц.Алтангэрэл)-т, Агаар, орчны бохирдлын хяналтын тасаг (Ч.Ишдулам)-т үүрэг болгосугай.
  3. Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд хяналт тавих албан хаагчдын шатахуун, цагдаагийн албан хаагчдын хоолны зардалд шаардагдах 8,878,800 (найман сая найман зуун далан найман мянга найман зуу) төгрөгийн зардлыг Байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж , үр дүнг тооцож, танилцуулж ажиллахыг ажлын хэсэг (С.Сайнбаяр)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН