Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/504 – Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай

2022 оны 10 сарын 04-ний өдөр                             Дугаар А504                              Улаанбаатар хот

Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20, 42 дугаар зүйлийн 42.2.1, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 134 дүгээр тушаал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн орон нутгийн төсвийн орлого, зарлагын хуваарь болон сургууль, цэцэрлэгийн байгууллагуудын орон нутгийн төсвөөс санхүүжиж буй урсгал зардлын 2022 оны 10 дугаар сарын зарлагын хуваарийг өөрчлөн баталсугай.

  1. Дээрх өөрчлөлт орсон төсвийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т даалгасугай.

        ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                     Б.ЦЭРЭН