Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/559 Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай

2021 оны 10 сарын 29-ний өдөр                        Дугаар А/559                                  Улаанбаатар хот

                                      Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Статистикийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 315 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/846 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт аж ахуйн нэгжийн тооллогыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд зохион байгуулах үүрэг бүхий хороодын тооллогын түр товчооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын нэгдсэн төлөвлөгөөг хоёрдугаар, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг зохион байгуулахад шаардлагатай 2,310,000 (хоёр сая гурван зуун арван мянга) төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т зөвшөөрсүгэй.
  3. Аж ахуйн нэгжийн улсын тооллогыг 2021 оны ээлжит тооллогын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангаж, хорооны нутаг дэвсгэрт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг бүрэн хамруулж ажиллахыг хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  4. “Аж ахуйн нэгжийн 2021 оны ээлжит тооллогыг нийслэлд зохион байгуулж явуулах ажлын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу бэлтгэл ажлыг сайтар хангах, тооллогод аж ахуйн нэгжийг бүрэн хамруулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, явц, үр дүнг тухай бүр танилцуулахыг дүүргийн Статистикийн хэлтсийн дарга бөгөөд тооллогын комиссын орлогч дарга (О.Гэрэл)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                              Ж.АЛДАРЖАВХЛАН