Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А/574 Төрийн албан хаагчдыг дайчлан  ажиллуулах тухай

2021 оны 11 сарын 01-ний өдөр                        Дугаар А/574                                  Улаанбаатар хот

Төрийн албан хаагчдыг дайчлан

 ажиллуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “б”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9 дэх заалт, Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/477 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хяналт

тавих ажлын хүрээнд дүүргийн Шуурхай хариу арга хэмжээний багт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр  сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нэмэлтээр төрийн албан хаагчдыг дайчилсугай.

  1. Дайчлагдан ажиллах төрийн албан хаагчдын нэрийг хавсралтаар баталсугай.

  1. Шуурхай хариу арга хэмжээний багт нэмэлтээр ажиллах албан хаагчдыг үндсэн ажлаас чөлөөлж, цалин хөлсийг хэвээр бодож байгууллагын холбогдох зардлаас гаргахыг хэлтэс, алба, төвийн дарга, захирал нарт үүрэг болгосугай.

  1. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                              Ж.АЛДАРЖАВХЛАН