Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А/578 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 11 сарын 09-ний өдөр                        Дугаар А/578                                  Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.2.4, Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/477 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус  дүүргийн 4  дүгээр  хороонд хүн амын төвлөрөл  нэмэгдэж халдварт (КОВИД-19)

коронавирусын өвчлөл ихсэж Өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал нэмэгдсэн тул хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш, хүртээмжийг сайжруулах зорилгоор өрхийн эмнэлгийн салбарыг байгуулж, түрээсийн гэрээ байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

  1. Түрээсийн  зардал  3 000 000  /гурван сая/  төгрөгийг  Засаг  даргын  нөөц  хөрөнгөөс

гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГА                              Ж.АЛДАРЖАВХЛАН