Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\623 Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021 оны 12 сарын 10 өдөр                         Дугаар А\623                              Улаанбаатар

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул  дүүргийн  Засаг  даргын  2021  оны  А/491  дүгээр захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд оруулсан өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.
  2. Захирамжийн   хавсралтад  заасан  төсөл,  арга  хэмжээг  холбогдох  хууль,  журамд нийцүүлэн  санхүүжүүлэхийг  Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд  хяналт  тавьж  ажиллахыг  Эдийн  засаг,  төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

                                    ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН