Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/289 Хөдөлмөрийн хамтын маргааныг хэлэлцэх арбитрчдыг томилох тухай

2021 оны 06 сарын 07-ны өдөр                    Дугаар А/289                                       Улаанбаатар хот

 

Хөдөлмөрийн хамтын маргааныг

хэлэлцэх арбитрчдыг томилох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2001 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрийн арбитрын дүрэм”-ийн 1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны

хооронд үүссэн хамтын маргааныг хэлэлцэх арбитрыг байгуулж, арбитрчдыг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай.

 

Гишүүд:                                 Д.Батцэрэн                 Нийгмийн хөгжлийн хэлтсийн Төрийн бус болон олон улсын байгууллага, хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн

Т.Райса                      Хууль  зүйн  тасгийн  Эрх  зүйн  сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

О.Хишигбаяр             Мэргэжлийн    хяналтын    хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч

 

  1. Үйл ажиллагаандаа хуулийг дээдлэн, хөдөлмөрийн арбитрын дүрмийг мөрдлөг болгон хамтын маргааныг шийдвэрлэх явцад уг маргаантай холбогдсон асуудалтай газар дээр нь очиж танилцан, маргалдагч талуудтай нэг бүрчлэн, шаардлагатай бол холбогдох байгууллагын удирдлага, хамт олонтой урьдчилан уулзаж, маргааныг хэрхэн шийдвэрлэх талаарх зөвлөмж боловсруулан маргалдагч талуудад танилцуулахыг арбитрчдад даалгасугай.

 

  1. Арбитрчаар томилогдсон албан хаагчийг журмын дагуу үндсэн ажлаас чөлөөлж, цалин хөлс түүнтэй тэнцэх хэмжээний олговрыг тооцон олгохыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН