Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/292 Захирамжийн холбогдох заалтад  өөрчлөлт оруулах тухай

2021 оны 06 сарын 10-ны өдөр                    Дугаар А/292                                       Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

 өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон  нутгийн  хөгжлийн  сангийн  хөрөнгө оруулалтаар санхүүжин хэрэгжих  “Нийтийн зориулалттай орон сууцны засвар, тохижилт /ХУД 10 дугаар хороо/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/200 дугаар захирамжийн 1 дэх заалтад Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга “Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер Н.Ариунбилэг” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Билгүүн” гэж өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН