Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\177 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 03 сарын 30-ны өдөр                          Дугаар А177                                 Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 58 дугаар зарлиг, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол, “Ажлын хэсэг байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/908 дугаар захирамж,  “Дүүргийн 2022 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчны бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод, бут, сөөг тарьж ургуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
  1. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд шаардагдах зардлыг хавсралтаар баталж, байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, ажлын үр дүнг иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллээр сурталчлан таниулах арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д, Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН