-32 C
Ulaanbaatar
2022/12/02 [23:49:47]
Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\186 – Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай

2022 оны 03 сарын 30-ны өдөр                          Дугаар А186                                 Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг,  Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Цахилгааны хүчдэл сайжруулах ажил (14 дүгээр хороо)  гүйцэтгэгчийг  сонгон

шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар захирамжийн нэгдүгээр заалтад Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга “Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн Н.Содном” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Э.Энхтамир” гэж өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН