Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\190 – Үнэлгээний хороо байгуулах тухай

2022 оны 03 сарын 30-ны өдөр                          Дугаар А190                                  Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг,  Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих “Хорооны байр худалдан авах (23 дугаар хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (З.Буянт)-нд үүрэг болгосугай.
  1. Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2022 оны дүүргийн төсвийн хөрөнгөөс гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН