16 C
Ulaanbaatar
2021/06/20 [01:40:16]
Хан-Уул
Ангилаагүй

Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах цагаан эргийн гүүр засварлах

Тендерийн урилга

Огноо: 2021 оны 05 дүгээр сарын 03

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах цагаан эргийн гүүр засварлах

Тендерийн шалгаруулалтын дугаарХУДХАА/202101023

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах цагаан эргийн гүүр засварлах” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mnwww.khanuul.mn