9 C
Ulaanbaatar
2021/06/20 [03:28:28]
Хан-Уул
Ангилаагүй

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн компьютер, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2020 оны 04 дүгээр сарын 29ий өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн компьютер, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/202112206

 

          Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн компьютер, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах”  тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

          Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилд 2019, 2020 оны борлуулалтын орлого аль нэг жилд 50,000,000 /тавин сая/ төгрөгөөс багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-иас багагүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2021 оны санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг давхар шалгана.
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020/-ийн аль нэг жилд ядаж нэг удаа 50 000 000 /тавин сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй Багц-1: эмнэлгийн тоног төхөөрөмж, Багц-2: Компьютер, тавилга эд хогшил нийлүүлсэн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

 

  1. Тийм Багц-1: Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах
  2. Үгүй Багц-2: Улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа, худалдааны чиглэл
  • Тендерийн баталгаа:
    1. Багц-1 475,000 /дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг
    2. Багц-2 525,000 /таван зуун хорин таван мянга/ төгрөгХүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт хийснээс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна.
  • Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011