9 C
Ulaanbaatar
2021/06/20 [02:56:45]
Хан-Уул
Ангилаагүй

 Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо: 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ЭМЯ/202101032

 

          Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх”  тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

          Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

           Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 он

Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь: Сүүлийн 2 жил /2019, 2020/ тус бүр борлуулалтын орлого нь 175,000,000 /нэг зуун далан таван сая/ төгрөгөөс багагүй байх.

            Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байна.

            Санхүүгийн тайлан шалгах жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 он

Санхүүгийн тайланг цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг давхар шалгана.

2019, 2020 оны аль нэг жилд ашигтай ажилласан байна.

             Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020/-ийн аль нэг жилд нэг удаа 175,000,000 /нэг зуун далан таван сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй, тухайн багцын тоног төхөөрөмжтэй ижил төстэй бараа нийлүүлсэн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

1. Тийм / Багц-1, Багц-2 /

Эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

  • Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах

– Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.

– Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ.

 

2. Багц-3, Багц-4 тусгай зөвшөөрөл шаардахгүй.

 

Тендерийн хамт  Багц-1 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөг, Багц-2 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, Багц-3 435,000 /дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөг

Багц-4 605,000 /зургаан зуун таван мянга/ төгрөг байна. төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт хийснээс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011