20 C
Ulaanbaatar
2021/07/24 [11:50:35]
Хан-Уул
Цахим Тендер

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА                                                  Огноо: 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр

              Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Онцгой комиссын цаг үеийн мэдээ мэдээлэл, шууд дамжуулалт, видео хийх-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

             Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээнд
  • Дуу,  дүрс бичлэг хийх,
  • Уран сайхны болон баримтат кино хийх үйл ажиллагаа явуулдаг байх.
  • Техникийн шаардлагын тодорхойлолтод заасны дагуу нотлох баримтуудыг ирүүлнэ.
  • Видео шторк, Реклам, Клип, Зурагт постер  төрлүүдээр тус бүр 1 бүтээл ирүүлнэ.
  • Дээрх  4  төрлийн дүрслэлийг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварын ажилтантай байна. Гурваас дээш жил телевизийн салбарт ажилласан туршлагатай мэргэжлийн боловсон хүчинтэй байна. Үүнд: мэргэжлийн  сэтгүүлч, зураглаач  заавал байна.
  • Компанийн дэлгэрэнгүй танилцуулга, мэдээ мэдээлэл, видео шторк, зурагт постер хийх үйлчилгээтэй холбоотой техникийн шаардлагад заасан холбогдох мэдээллийг ирүүлнэ.
  • Мэргэжлийн тоног төхөөрөмжтэй байх.

Үнийн саналыг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 минут–аас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10.30 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  6 давхарт 606 тоот, утас: 70009011