Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Үргэлжлэн орсон борооны улмаас бохирдол үүссэн дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил эрчимтэй үргэлжилж байна. Тухайлбал үерт автаж, хөрсний бохирдол үүссэн 12, 13, 14 дүгээр хорооны айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооног, гудамж талбай, үерийн усны далан суваг, шуудууг бүрэн ариутган, халдваргүйжүүлж байна.

Мөн дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 11, 15  дугаар хороодын хогийн цэг, ил задгай бие зассан булан тохой, бохирын худаг хальсан зэрэг хөрсний бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн зам талбайн 69 байршилд хэсэгчилсэн ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж дууссан байна.

Тус ариутгал халдваргүйжүүлэх ажлыг “Эм Эй Эс Ай” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд гэр хорооллын айл өрхийн бохирын цооног, нүхэн жорлонг ариутган халдваргүйжүүлдэг амьд бактер, ариутгалын бодисыг иргэдэд ойртуулан олон нийтэд сурталчлан ажиллаж байгаа аж.

Цаашид дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлэн  хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар