Хан-Уул
Ангилалгүй

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНД ШИНЭЭР БОЛОВСРУУЛАХ БОЛОН ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЖАГСААЛТ

а/ Шинээр боловсруулан хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр

1.Эдийн засгийг сэргээх хөтөлбөр; (1.1.1)
2.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр; (1.3.2)
3.Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр; (1.23.1, 2.48.6)
4.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр; (1.23.1)
5.Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр; (2.1.2)
6.Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөр; (2.6.1)
7.Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих хөтөлбөр; (2.12.4)
8.Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн хөтөлбөр; (2.23.1)
9.Монгол малчин хөтөлбөр; (2.26.2)
10.Малжуулах хөтөлбөр; (2.26.3)
11.Малчид, ногоочдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр; (2.26.4)
12.Малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах хөтөлбөр; (2.28.3)
13.Малын эрүүл мэнд хөтөлбөр; (2.32.1)
14.Малын эмийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр; (2.32.2)
15.Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр; (2.38.3)
16.Жимс жимсгэнэ хөтөлбөр; (2.40.1)
17.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр; (2.48.3)
18.Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр; (2.48.4)
19.Ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр; (2.48.10)
20.Мэргэжилтэй ажилтан хөтөлбөр; (2.53.2)
21.Алт-2 хөтөлбөр; (2.69.1)
22.Орон сууц хөтөлбөр; (2.77.1)
23.Нарны зайн дээвэр хөтөлбөр; (2.100.7)
24.Эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөр; (2.104.1)
25.Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр; (2.115.1)
26.Орчны эрүүл мэнд-2 хөтөлбөр; (3.1.1.1)
27.Халдварт бус өвчинтэй тэмцэх-3 хөтөлбөр; (3.1.2.1)
28.Элэг бүтэн Монгол хөтөлбөр; (3.1.3.1)
29.Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах хөтөлбөр; (3.1.6.1)
30.Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд хөтөлбөр; (3.1.7.3)
31.Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр; (3.1.20.1)
32.Судалгаанд суурилсан их сургууль хөтөлбөр; (3.2.18.3)
33.Орлоготой оюутан хөтөлбөр; (3.2.26.1)
34.Цахим засгийг хөгжүүлэх хөтөлбөр; (3.2.29.7)
35.Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр; (3.2.30.1)
36.Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр; (3.2.35.1)
37.Контентийг дэмжих хөтөлбөр; (3.2.39.2)
38.Сонгодог урлаг-3 хөтөлбөр; (3.2.44.2)
39.Биеийн тамир, спортын цогц хөтөлбөр; (3.2.52.2)
40.Чулуун соёлын өв хөтөлбөр; (3.2.57.1)
41.Соёлын биет бус өвийг хамгаалах хөтөлбөр; (3.2.57.2)
42.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах-5 хөтөлбөр; (3.3.19.1)
43.Ахмадын зөвлөх үйлчилгээ хөтөлбөр; (3.3.25.1)
44.Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр; (3.3.26.4)
45.Жендерийн тэгш байдлыг хангах хөтөлбөр; (3.3.27.1)
46.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих хөтөлбөр; (3.3.28.5)
47.Гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр; (3.4.2.3)
48.Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр; (3.4.3.2)
49.Хүүхдийн хөгжил хамгааллын хөтөлбөр; (3.4.4.1)
50.Бага насны хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлэх хөтөлбөр; (3.4.6.1)
51.Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх хөтөлбөр; (3.4.6.2)
52.Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр; (3.4.10.1)
53.Тогтвортой хөгжлийн боловсрол хөтөлбөр; (4.1.7.1)
54.Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах хөтөлбөр; (4.2.6.2)
55.Ардын засаглал хөтөлбөр; (5.1.4.1)
56.Төрийн албан хаагчийн орон сууцны хөтөлбөр; (5.1.12.1)
57.Нэг иргэн-Нэг бүртгэл хөтөлбөр (5.2.10.3)
58.Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр (5.3.7.2)
59.Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх хөтөлбөр; (5.3.10.2)
60.Мөнгө угаах, хүн худалдаалах, хар тамхи, мансууруулах бодис, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хөтөлбөр; (5.4.4.4)
61.Монгол экспорт хөтөлбөр; (5.6.8.1)
62.Монгол судлалыг хөгжүүлэх хөтөлбөр; (5.6.10.6)
63.Зөгийн үүр хөтөлбөр (5.6.12.1).

б/ Үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр

1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөр; (2.12.5)
2.Сав баглаа боодол хөтөлбөр; (2.23.4)
3.Монгол мал хөтөлбөр; (2.25.1)
4.Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр; (2.76.2)
5.Монгол уран бүтээл хөтөлбөр; (3.2.39.1)
6.Соёлын бүтээлч үйлдвэрлэл хөтөлбөр; (3.2.47.1)
7.Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр; (3.2.57.3)
8.Түрээсийн орон сууц хөтөлбөр; (3.4.3.4)
9.Барилгын материалын чанарт тавих лабораторийн хяналтыг өргөжүүлэх хөтөлбөр; (4.1.1.7)
10.Биологийн олон янз байдлын хөтөлбөр; (4.2.9.1)
11.Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр; (4.4.1.4)
12.Зэвсэгт хүчин-2030 хөгжлийн хөтөлбөр; (5.5.2.1)
13.Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр; (5.6.10.2)
14.Дэлхийн Монголчууд хөтөлбөр; (5.6.11.1).

Тайлбар. Хөтөлбөр тус бүрийн нэрийн ард Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан дугаарыг тэмдэглэсэн болно.