Хан-Уул
Ангилалгүй

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ҮНДЭСНИЙ БОЛОН ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН 2017 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ҮНДЭСНИЙ БОЛОН ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН  2017 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ  ТАНИЛЦУУЛГА    

 

 

2018.03.15

Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, НИТХ-аар батлагдсан, дүүрэгт хэрэгжиж байгаа үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн  хэрэгжилтийг танилцуулж байна.

Энэхүү дүгнэлтийн зорилго нь хэрэгжиж буй үндэсний болон дэд  хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад дүн-шинжилгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тухайн онд тавьсан зорилт, хүрэх түвшинтэй харьцуулан хэрэгжилтийн түвшинг тогтоох, зөвлөмж, дүгнэлт гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, дараагийн шатны төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хяналтад авсан хөтөлбөрүүдийн зорилтуудын хэрэгжилтийн явцад хяналт- шинжилгээ, үр дүнгийн үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг удирдлага болгов.

      Дүүргийн  хэмжээнд Үндэсний хөтөлбөр “Хууль эрх зүй, төрийн захиргаа”-ны салбарт 4, “Байгаль орчин, дэд бүтэц”-ийн салбарт 7, “Эрүүл мэнд нийгэм, соёл боловсрол”-ын салбарт 13 , “Хүнс хөдөө аж ахуй”-н салбарт 7  буюу нийт 31 үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаагаас 2017 оны жилийн эцсийн хэрэгжилтийн байдал 90,1 хувьтай  байна. Тухайлбал: 21 хөтөлбөр 100 хувь, 5 хөтөлбөр 70 хувь хэрэгжсэн ба 5 хөтөлбөрийг дүүрэгт хамаарах заалт байхгүй болон хэрэгжиж эхлээгүй шалтгаанаас хамаарч үнэлэх боломжгүй тул хэрэгжилтийн дүнгээс хасаж тооцсон болно.

Нэг. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал   

2017 оны жилийн эцсийн байдлаар

                                             

Салбар Бүгд Хасаж

тооцох

100%

/90-100/

70%

/50-89/

40%

/31-59/

0%

/0-30/

Дундаж хувь
1 Х Хууль, эрх зүй

Т төрийн захиргаа

4   4       100%
2 Байгаль орчин, дэд бүтэц

 

7 2

Биологийн олон янз байдлын тухай, Удаан задардаг органик бохирдуу-лагчийн тухай

3 2     88%
3 Эрүүл мэнд, нийгэм,соёл урлаг, боловсрол 13 1

Түрээсийн орон сууц

10 2     78,3 %
4 Хүнс, хөдөө аж ахуй

 

7 2

Жимс жимсгэнэ

Хүнсний ногоо

/эхлээгүй/

4 1     94 %
5 Бүгд

 

31 5 21 5 0 0 90,1%

 

Хоёр. Нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал          

Дүүргийн  хэмжээнд “Хууль эрх зүй, төрийн захиргаа”-ны салбарт 5, “Байгаль орчин, дэд бүтэц”-ийн салбарт 2, “Эрүүл мэнд нийгэм, соёл боловсрол”-ын салбарт 7 , “Хүнс хөдөө аж ахуй”-н салбарт 6  буюу нийт 20 дэд хөтөлбөр хэрэгжиж байгаагаас  2017 оны жилийн эцсийн хэрэгжилт 91,8 хувьтай  байна.

  2017 оны жилийн эцсийн байдлаар 12 хөтөлбөр 100 хувь, 5 хөтөлбөр 70 хувийн биелэлттэй байна. Түүнчлэн 5 хөтөлбөрийг дүүрэгт хамаарах заалт байхгүй болон хэрэгжиж эхлээгүй зэрэг шалтгаанаас хамаарч үнэлэх боломжгүй байгаа тул хэрэгжилт тооцоогүй болно.  

 

Салбар Бүгд Хасаж

тооцох

100%

/90-100/

70%

/50-89/

40%

/31-59/

0%

/0-30/

Дундаж хувь
1 Х Хууль, эрх зүй

Т төрийн захиргаа

5   4 1     94%
2 Байгаль орчин, дэд бүтэц

 

2 1

Нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх

1       100%
3 Эрүүл мэнд, нийгэм,соёл урлаг, боловсрол 7   6 1     95,7%
4 Хүнс, хөдөө аж ахуй

 

6 2

Нийслэлийн бэлчээрийн менежментийг сайжруулах, ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих

Нийслэлийн үйлдвэр технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр

1 3     77,5%
5 Бүгд

 

20 3 12 5 0 0 91,8%

 

Гурав.  Дүүргийн ИТХ-аас батлагдсан дэд хөтөлбөр

  Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг  хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Ахмадаа дээдэлье”, “Зөв хүн-Зөв ирээдүй”, “Аз жаргалтай гэр бүл” “ Хороодын хөгжил-Төрийн үйлчилгээ” хөтөлбөрүүдийг боловсруулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулсан.  Дүүргийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлүүдийг  ДЗД-ын 2017 оны 04 сарын 04-ны А/82 дугаар захирамжаар байгуулж,бүтэц бүрэлдэхүүнийг батлан  чиг үүргийг тодорхойлсон болно.

2017 оны жилийн эцсийн  биелэлт

  • Зөв хүүхэд-Зөв ирээдүй хөтөлбөр – 98 %
  • Аз жаргалтай гэр бүл хөтөлбөр – 92,8%
  • Ахмадаа дээдэлье хөтөлбөр – 100%
  • Хорооны хөгжил төрийн үйлчилгээ 96%

     Дүүргийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт 96,7 хувьтай хэрэгжсэн байна. 2018 онд дээрх хөтөлбөрүүд үргэлжлэн амжилттай  хэрэгжиж байна.

 Дөрөв. Санал, дүгнэлт    

 – Хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн тайланг хэтэрхий дэлгэрэнгүй гаргаж, тоо баримт муутай ирүүлж байгаа нийтлэг  дутагдал байгаад анхаарч, зөвхөн үр дүнг  тоо баримтад суурилан тайлагнаж байх  шаардлагатай байна.

 – Хэрэгжилт гаргахдаа зорилт, заалттайгаа уялдсан, энгийн, ойлгомжтой үг хэллэгтэй, товч, тодорхой, үр дүнгээ тооцож,  үйл ажиллагаа нь дэвшүүлсэн түвшиндээ хүрч байгаа эсэхийг анхаарч үнэлгээгээ өгөх

   – Хөтөлбөрийн зорилтуудыг тодотгох чиглэлээр үе шат, хугацаатай төлөвлөлтийг оны эхний хагас жилд багтаан хийж байх

               – Хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн хяналтад авч хэрэгжүүлж буй хөтөлбөрийн  үр дүн, явцын ахиц, өөрчлөлтийн талаарх чанарын болон тоон мэдээллийг улирал бүр хөтөлдөг байх

  Хөтөлбөрүүдэд хувийн хэрэг нээж, хяналтанд авах ба  хувийн хэрэгт ижил төсөөтэй бодлого хөтөлбөр, дэд хөтөлбөр, эрх зүйн актыг нэгтгэн нэг хувийн хэрэг үүсгэх

 

 Хөтөлбөр,  хувийн хэрэг дараах бүрдэлтэй  байх

 

  • Хөтөлбөрийн хуулбар хувь
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан дэд хөтөлбөр, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
  • Хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдолтой удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар
  • Биелэлт тооцсон материал, тайлан, илтгэх хуудас, хуралд оруулсан асуудал түүний мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн материал, санал дүгнэлт
  • Хяналтаас хассан болон хяналтанд нэмж авсан хөтөлбөр, заалтын талаарх мэдээлэл
  • Дагалдаж гарсан бусад шийдвэрүүд

            Хууль эрх зүй, төрийн захиргаа болон эрүүл мэнд,нийгэм, соёл урлаг боловсролын салбарт хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүдэд хийсэн үнэлгээнээс харахад, ихэнх хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг шалгуур үзүүлэлтийн дагуу зохион байгуулж, үр дүнд хүрэхүйц тодорхой ажлууд хийгдсэн байна. Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн төв, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс зэрэг хэлтсүүд төлөвлөлтийн дагуу холбогдох ажлуудыг зохион байгуулж,  хэрэгжилтийн тайлангаа чанартай, үнэн зөв гаргасан байна.

ЭДИЙН ЗАСАГ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС