НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

МЭНДЧИЛГЭЭ

Хан-Уулаа түшиж, хатан туулаа эмжин налайсан Хан-Уулын иргэд та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна.

Монгол Ардын Намаас нэр дэвшигчид УИХ-д 62 суудал авч Засгийн газраа дангаараа бүрдүүлж үнэмлэхүй ялалт байгуулахад та бүхний идэвхи зүтгэл асар их байсан гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 34 төлөөлөгч, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 26 төлөөлөгч, Монгол Ардын Намаас сонгогдож засаглах эрхээ олж авахад та бүхэн бидэнд итгэл үзүүлсэнд баярлаж байгаагаа илэрхийлье.

Бид та бүхний итгэлийг зүтгэлээр хариулж Монгол Ардын Намаас бүх шатанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно. Бид удирдлагын бүх шатанд мэргэжлийн, мэдлэг чадвартай шударга хүнийг сонгон шалгаруулж ажиллуулахаас гадна итгэл алдаж, үүргээ биелүүлээгүй хүнтэй цаг тухай бүрт нь хариуцлага тооцож ажиллах болно. Бидний зорьсон зорилгоо биелүүлэхэд иргэд та бүгдийн идэвхитэй оролцоо дэмжлэг туслалцаа онцгой чухал учир та бүхэнтэйгээ байнгын холбоотой хамтран ажиллах болно. Хан-Уулчууд та бидний ажил амьдрал нь өөдрөг эрүүл энх аз жаргалтай байх болтугай.

Засаг дарга

Ж.АЛДАРЖАВХЛАН

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МЭНДЧИЛГЭЭ

Хан Богд уул, Хатан туулаараа овоглосон нийт Хан-Уулчууд та бүхний энэ өдрийн амгаланг айлтган мэндчилж байна.

Иргэдийнхээ аз жаргалтай тайван амьдрал, эрүүл “ЭКО” Хан-Уул дүүргийг бий болгохын төлөө сонгогч түмнийхээ итгэл найдварыг хүлээж сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан манай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийнхээ цаашдын хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулж, иргэдтэйгээ эрх ашгийг цаг ямагт хамгаалж ажиллах болно. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын залгамж халааг мэргэжлийн баг хамт олноор бүрдүүлж дүүргийн эдийн засаг, нийгмийн чадавхи бололцоог улам бүр нэмэгдүүлэхийг төлөө хэлтсийн зохион байгуулалтыг хийлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба нь “Хуралдаан зохион байгуулалт, эрх зүй”, “Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналт”, “Санхүү, аж ахуй” болон “Төлөөлөгч, Намын бүлэг хариуцсан хэлтэс” гэсэн дөрвөн хэлтэстэйгээр иргэн танд үйлчлэхээр ажиллаж байна. Хан-Уул дүүрэгтэй хувь заяагаа холбосон нийт иргэд та бүхний гэр бүл, үр хүүхдүүд эрүүл энх, инээд баясал дүүрэн байж хийж бүтээсэн бүхэн тань амжилт арвин бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ИТХурлын дарга

Г.БАТСАЙХАН

Хан-Уул
Facebook
  • НҮҮР ХУУДАС
  • ТАНИЛЦУУЛГА
    • Хан-Уул дүүрэг
      • Хан-Уул дүүргийн танилцуулга
      • ТҮҮХЭН ЗАМНАЛ
      • БИЛЭГДЭЛ
      • ГАДААД ХАРИЛЦАА
    • Засаг даргын Тамгын газар
      • ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА
      • ЗДТГ-ЫН АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО
      • ЗДТГ-ын бүтэц зохион байгуулалт
  • УДИРДЛАГА
  • МЭДЭЭЛЭЛ
    • Мэдээ мэдээлэл
    • Шуурхай зөвлөгөөн
    • Tендерийн урилга
    • Тогтоол захирамж
  • ЗДТГ
    • ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
    • ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
    • ЗДТГ-ЫН ДОТООД ЖУРАМ
    • ЦАГ АШИГЛАЛТЫН ЖУРАМ
    • ХАРИЛЦАА, ХАНДЛАГЫН НИЙТЛЭГ ЖУРАМ
    • ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР
    • ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧДЫГ СУРГАЖ, МЭРГЭШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
    • ЗДТГ, ХЭЛТЭС АЛБАНЫ ДҮРЭМ
  • ХЭЛТЭС
    • Үндсэн хэлтэс
    • Харьяа хэлтэс
  • ИЛ ТОД БАЙДАЛ
  • ШИЛЭН ДАНС
  • ТӨСӨЛД САНАЛ АВАХ
logo
  • НҮҮР ХУУДАС
  • ТАНИЛЦУУЛГА
    • Хан-Уул дүүрэг
      • Хан-Уул дүүргийн танилцуулга
      • ТҮҮХЭН ЗАМНАЛ
      • БИЛЭГДЭЛ
      • ГАДААД ХАРИЛЦАА
    • Засаг даргын Тамгын газар
      • ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА
      • ЗДТГ-ЫН АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО
      • ЗДТГ-ын бүтэц зохион байгуулалт
  • УДИРДЛАГА
  • МЭДЭЭЛЭЛ
    • Мэдээ мэдээлэл
    • Шуурхай зөвлөгөөн
    • Tендерийн урилга
    • Тогтоол захирамж
  • ЗДТГ
    • ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
    • ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
    • ЗДТГ-ЫН ДОТООД ЖУРАМ
    • ЦАГ АШИГЛАЛТЫН ЖУРАМ
    • ХАРИЛЦАА, ХАНДЛАГЫН НИЙТЛЭГ ЖУРАМ
    • ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР
    • ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧДЫГ СУРГАЖ, МЭРГЭШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
    • ЗДТГ, ХЭЛТЭС АЛБАНЫ ДҮРЭМ
  • ХЭЛТЭС
    • Үндсэн хэлтэс
    • Харьяа хэлтэс
  • ИЛ ТОД БАЙДАЛ
  • ШИЛЭН ДАНС
  • ТӨСӨЛД САНАЛ АВАХ
© 2017 ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. САЙТЫН БҮХ ЭРХИЙГ ХАН-УУЛ ДҮҮРЭГ ЭЗЭМШИНЭ.
Facebook