Хан-Уул

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

REALADMIN

       Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэл дүүргийн Засаг даргын захирамж, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, үр дүнг тооцох хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, Засаг даргад бодлогын зөвөлгөө өгөх, Нутгийн захиргааны удирдлага, ззохицуулалтаар  хангах, Төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, Төрийн захиргааны стандартыг мөрдүүлж Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад  болон хороодын үйл ажиллагааны удирдлага, бодлогын  удирдамжаар хангаж, иргэдэд Төрийн үйлчилгээг хүртээмжтэй, ил тод, чанартаa, аливаа чирэгдэлгүй хүргэхэд оршино.
Дүүргийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан барих хуулиар олгогдсон бүрэн эрх бүхий дүүргийн хурал, дүүргийн засаг даргатай, засаг захиргааны анхан шатны нэгж болсон 21 хороотой, дүүргийн төр захиргааны 30 гаруй хэлтэс алба, тасагтай, дүүргийн засаг даргын ажлын албаны статус бүхий засаг даргын тамгын газартай засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болон ажиллаж байна. Тус дүүрэг нь  48466 га нутаг дэвсгэртэй  бөгөөд 21.1 хувь буюу 10226 га нь ой мод, гол горхи, рашаан ус бүхий дархлагдсан ногоон бүс 676 хувь буюу 32763 га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 113 хувь буюу  5499 га нь хот суурин зам харилцааны сүлжээ, нийтийн эзэмшлийн газарт харьяалагддаг. Дүүрэг 50.722 мянган өрхтэй, 181090 гаруй хүн амтай, 1700 гаруй төсвийн болон үйлдвэр аж ахуйн газруудтай, жилдээ дунджаар  130 гаруй тэрбум төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг, мал аж ахуй газар тариалан туслах аж ахуйн салбарыг амжилттай хөгжүүлж байгаа эдийн засаг нийгмийн цогцолбор болон хөгжиж байна.
 

Дүүргийн Засаг даргын Тамгын газар,

хэлтэс, тасгийн дүрэм батлах тухай

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/906 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дүрмийг нэгдүгээр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дүрмийг хоёрдугаар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дүрмийг гуравдугаар, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн дүрмийг дөрөвдүгээр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дүрмийг тавдугаар, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дүрмийг зургаадугаар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дүрмийг хэлтсийн дүрмийг долоодугаар, Аж ахуй, өмчийн хэлтэсийн дүрмийг наймдугаар, Шуурхай ажил, олон нийттэй харилцах албаны дүрмийг ёсдүгээр, Хууль зүйн тасгийн дүрмийг аравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
    2. Батлагдсан дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нийт албан хаагчдад, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар  /С.Энхбаяр/-т тус тус үүрэг болгосугай
    3. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2019    оны “Дүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, тасгийн дүрэм          батлах тухай” А/70 дугээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН